Уйлуулчихлаа шдээ

Өнөөдөр нэгэн лам дээр очив. Өчигдөр миний найз бид шүтээнээ тахиулах гээд тэр ламд үлдээсэн юм. Тэгээд өнөөдөр тэр шүтээнээ авах ёстой байлаа. Миний найз саяхан 45 хүрсэн, мууртайгаа 2 улаа амьдардаг. Ойр ойрхон тэр цагаан муур нь өвдөөд миний найзын сэтгэл санаа таагүй багааг би мэднэ. Хөөрхий тэр дүнгэж 3 настай.
"Өнөөдөр би муурны тухай асууна" гэж хүлээх зуураа надад ярив. Би ч тэр ч ялгаагүй энэ Монголд гадаад хүн шүү дээ. Муур түүнийг ямар их дэмжээд урам өгөөд байгаа нь амархан төсөөлгдөнө. Би Монголд ирсэн анхны өвөл нэг хүнээс банхар авж хэд хоног тэжээсэний дараа хулгайд алдаад "Бандиаа Бандиаа" гэж түүний нэрийг дуудан тэжээсэн хугацаанаас удаан хайж асууж явсан. Хүн ганцаараа явж чаддаг боловч атгуустай ч хуваалцмаар ганцаардал байдаг. Харанхуй гэрт ирхэд нэг муур дуугаран үүдэнд хүрээд ирэх үү, гав ганцаараа өөртөй яриад гэрлээ зурагтаа асаах уу, энэ 2 т асар их ялгаа бий. Би тэгээд "нээрээ асуу асуу" гээд найздаа шивнэсэн.
Ер нь тэр лам дээр очих болгонд их хүнтэй. 2,3 цаг хүлээж арай ч гэж уулздаг. Өнөөдөр арай л гайгүйээ, бидний урт 10аад л хүн байлаа. Аргагүй сайн үздэг лам юм. Зулын гэрэлтэй Монгол гэрийн зүүн хойморын сэнтийд тэр лам суугаад, хүмүүсийн зовлонг сонсоод суусаар л.

Нүүрний хөдлөгөөн ер нь бага. Хаа ганц инээхээр нь асууж байгаа хүний асуултыг мэдээгүй ч сонсоогүй ч " өө ашгүй дээ" гэж бодогдоно. Ялангуя хөгшин эмэгтэй энэ тэр байвал бүр тийм. Өчигдөр хүлээж байхад лав 22, 23 тай охин ламын хажууд суугаад их л удаан асууж байлаа. Тэр охин их аяархан дуугаар "....үгүй, ....гэхдээ" гээд багшын үгэнд орохгүй янзтай. Бодвол хайр дурлалын холбоотой асуудал байхнээ. Ямар сайхан арьстай юм ямар их инээдэг юм ямар зүрүүд юм. Тэгээд зовлон ярих зэнэгцээ ямар ч жаргалтай инээдэг юм. Тэр охиныг хараад залуу нас гэдэг юманд нүд гялбасан мэт болсоныг санав. Эцэсдээ "өө үүнийг өгхөөс дөө" гэсэн янзаар лам түүнд ямар нэгэн юм гаргахад бүх л хорвоо түүнийг ивээсэн мэт санагдалаа. Би түүнд их л баясаад даган инээд алдсан даа. Өөрийнхөө өнгөрсөн залуу насыг амсах мэт болсоноос. 15,6 жилийн дараа тэр охин над шиг бусдын залуу насыг согтох мэт харах бол уу үгүй бол уу гээд ийм тийм дэмий юм бодоод суулаа. Өнөөдөр бол хүмүүс наймаа арилжааг их асууж байгаа юм шиг байлаа. Тэр охин шиг сэтгэд татам инээмсэглсэн хүн алга.

Гэхдээ тэр ламын гэрээс гарахдаа бол тэр болгон авсан хриуд нь ханаад гардаг юм. Зарим нь бүр ганцаараа 30,40 минут шивнэн асуухыг бодвол магадгүй ханах хариуг иртэл суудаг байхнээ. Ер нь тэгэж асуухгүй бол эндээс юутай буцах вэ? " чиний асууж байгаа юм чинь бүтэхгүй" гэхэд "жаа" гэж хэлхээр хүнд эсвэл тийм асуудалд ламаас асуух ямар хэрэг байна. Хүн хүнд түүнийг бүтээх хэрэг ч байна учир ч мөн байх л ёстой. Тэр болгоныг сонсоод хангаад явуулдаг энэ лам бол үнэн гайхамшигтай юм. Би оронд нь байсан бол "яршигаа" гээд нэг өдөр ч сууж чадахгүй байх. Энэ хүнийг дуурайж намуухан дуугаар 10 минут хариулж чадах уу үгүй юу. Гэж ламыг хараад байтал "энэ өчигдөр ирсэн хүмүүстэй уулзья" гээд биднийг дуудлаа. Найз бид 2 тус тус хонуулсан шүтээнээ аваад, залах ёсоо заалгалаа. "гэрийн үүдэндээ аав нь унтдаг айл ямар вэ? түүнтэй адил бурханаа зөв залахгүй бол ажил үйлс бүтнэ гэж байхгүй шүү" гээд нөгөө л намуун дуугаар хэлхэд "нээрээ тийм тийм" гээд баярлаад чигтэйхэн хурдан гэртээ очиж залмаар санагдалаа. "Баярлалаа баярлалаа" гээд бурханаа аваад гарах гэтэл "ганц юм асууж болох уу" гээд миний найз чанга дуугараад зочоосон. Лам "Тээг тэг" гэв. Би "өө тэр муур..." гээд гэмших шиг болов. Түүнийг таг мартсандаа.
"би ... мууртай байхгү юу. Тэр өвдөөд..." гэж миний найз хэлсэн үү үгүй юу лам нөгөөл хоолойгоор, миний найз руу жаахан ярваагаад "муур уу? гаргаад хая." гэж хэлэв.

Нэг хором чив чимээгүй орчин үүсээд би лам руу гайхан хараад басан харцаа найз руу шилжүүллээ. Найз аажимаар эргээд лам руу нуруугаа харуулсанаа нүүр нь үрчийж эхэлээд сүүлд дуутай уйлж эхлэв. Би яахаа мэдэхгүй найзын биенд хүрч ядаад зогслоо.Бидний хүлээж суудалд мөн л ойчирлож суух 2,3 хүүхэн гайхаж байгаа ч юм шиг өрөвдөж байгаа ч юм шиг ямартай ч найз рүү минь ширтэж байх нь нүдэнд харагдлаа. Тэр зовлонг нуухгүй байхад тэдэнд бас харах эрх бий. Мэдээж би ч гайхаж л байна даа юм юманд, аргагүй дээ та бүхэн ийм насны хүүхэн жаахан охин шиг уйлхаар нь гайхалгүй яахав. Сандарсандаа ямар их юм бодов. Би зоригтойхан шиг цааш харсан түүний нурууг ганц хоёр илээд лам руу тусламжыг гуйн харлаа. Лам нүүрээ хувилгахгүй дуугай хараад сууна. Энэ чимээгүй гэр дотор хангалттай насанд хүрсэн гадаад эмэгтэйгийн уйлах дуу цуурайтахыг сонсохыг би тэвчиж чадхаа байлаа. Хэн нэгэн дуугараад энэ байдалаас аврахыг хүссэн боловч тэр үүрэг гүйцэтгэх дүр нь надаас өөр олдоогүй.
"Уйлуулчихлаа шдээ та. Та миний найзыг уйлуулчихлаа шдээ"
Би өөрийн амнаас гарсан сулхан дуугийн оршихуйг олохгүй байдалыг анзааран 2,3 ч удаа давтан хэллээ. Тэгээд миний үгнээс болж тус тусын дүр нь цаанаас тодорхой үүсэн ирсэнд би өөрөө сандарлаа . Тэр уйлуулсан лам, энэ уйлсан охин, тэгээд дундуур нь орсон би.

Өчөөхөн төдий харамссан боловч одоо нэгэнд бүх л үүрэгээ ламд шилжүүлсэн мэт санаа алдан зогслоо. Лам одоо л жаахан зовсон мэт инээгээд жаахан хүүхэдээ аргадах аятай " хөөе яасан бэлэн нулимастай вэ "гэв. Тэгээд яагаад муур тэжээхийг муу гэж үздэг вэ гэдгийг бас л жаахан хүүхэдэд заах шигээ хэлж өгөв. Найз минь уйлсаар л байгаад аль болхоор эндээс явах гэж лам руу угт харахгүй байлаа. "таныг гаргаад хая гэсэн ч миний найз хаяхгүй дээ яана" би өмнөөс нь хэллээ. Харин лам "их л хань болж байгаа муур байх нээ. гаргаа хаяхгүй юм бол юундаа уйлав" гэв. Үнэнийг хэлхэд энэ үгийг сонсоод надад нэг совин төрсөн. "за за нэг утлга өгьё. муурнийх сүүлийг уугиулаад байгаарай " гэж хэлхэд найз маань арай ч гэж лам руу харан түүнийг тосон авлаа. Авахтай зэрэгцээ "хаяхгүй байж болох юм уу" гэж уйлан уйлан асуусан. Ламыг "болно" гэж хэлтэл хэд хэд асуусан.Тэгээд ламыг инээмсэглэн тэр үгийг хэлхэд найз уйлангаа инээв.

Найзынхаа жолоодох машинаар буцах замаар би ламын ярисан юмийг сонсох мантай байсан түүнд хэлэж өглөө.
Тэр миний сувин жаахан гунигтай байсан боловч би өөрийн хэлсэн "уилуулчихлаа шдээ" гэсэг үгийг дахин дахин санаад инээд алдав.

この記事が気に入ったらサポートをしてみませんか?