改訂版

уйлуулчихлаа шдээ

Өнөөдөр нэгэн лам дээр очив. Өнөөдөр бас л ойчиртой.  Өчигдөр миний найз бид  хоёр шүтээнээ тахиулах гээд тэр ламд үлдээсэн юм. Тэгээд өнөөдөр тэр шүтээнээ авах ёстой байлаа. Миний найз саяхан 45 хүрсэн, мууртайгаа 2 улаханаа амьдардаг. Ойр ойрхон тэр цагаан муур нь өвдөөд миний найзын сэтгэл санаа таавгүй багааг би мэднэ. Хөөрхий тэр дөнгөж л 3 настай. Цав цагаан царайлаг эрхэмсэг амьтан байдаг юм."Өнөөдөр би муурны тухай асууна" гэж ойчроо хүлээх зуураа надад ярив. Би ч тэр ч ялгаагүй энэ Монголд гадаад хүн шүү дээ. Муур түүнийг ямар их дэмжээд урам өгөөд байгаа нь амархан төсөөлгдөнө. Би Монголд ирсэн анхны өвөл нэг хүнээс банхар авж хэд хоног тэжээсэний дараа хулгайд алдаад "Бандиаа Бандиаа" гэж түүний нэрийг дуудан тэжээсэн хугацаанаас удаан хайж асууж явсан. Хүн ганцаараа явж чаддаг боловч атгуустаар идүүлчихмээр ганцаардал байдаг. Харанхуй гэрт ирхэд нэг муур дуугаран үүдэнд хүлээж авах уу, гав ганцаараа өөртөй яриад гэрлээ зурагтаа асааж суух уу, энэ хоёрт асар их ялгаа бий. Би маш сайн ойлгосоноо илэрхийлэн "нээрээ асуу асуу" гээд  шивэнэлээ. Ер нь тэр лам дээр очих болгонд их хүнтэй. 2,3 цаг хүлээж арай ч гэж уулздаг. Өнөөдөр гэхдээ л гайгүйээ, бидний урт 10аад л хүн байлаа. Аргагүй сайн үздэг лам юм. Зулын л гэрэлтэй Монгол гэрийн зүүн хойморын сэнтийд тэр лам суугаад, хүмүүсийн зовлонг сонсоод суусаар л, баруун талд бол хөшигөөр нуусан сахиустай, хойно олон шүтээнтэй. Нүүрний хөдлөгөөн ер нь бага. Хаа ганц инээхээр нь асууж байгаа хүний асуултыг мэдээгүй ч сонсоогүй ч " өө ашгүй дээ" гэж бодогдоно. Ялангуя хөгшин эмэгтэй энэ тэр байвал бүр тийм. Лам “та ямар зовлонтой вэ? ”гэж хүмүүсээс асуудаг учираас тэр үү, маш хүнд ачаа үүрсэн мэт царайлсан хүмүүсийн сүүлд ачаагүй гэж арай хэлж болохгүй байлаа гэхэд ачаа үүрэн явах зам одоохон дууслаа гэж байгаа шигээ алхаа гишгээ нь хөнгөн  болсоныг хархад дагаад баярлаад байгаа юм даа. Зарим хүмүүсийн хувьд бол  анхнаасаа л зовлон гэхэд хааш юм жаргал гэхэд бас хэцүү, тийм л юм ярих гэж ирдэг юм шиг байгаа. Өчигдөр хүлээж байхад лав 22, 23 тай охин ламынх хажууд суугаад их л удаан асууж байлаа. Тэр охин маш аяархан дуугаар "....үгүй, ....гэхдээ" гээд багшын үгэнд орохгүй янзтай. Бодвол хайр дурлалын холбоотой асуудал байхнээ. Ямар сайхан арьстай юм ямар их инээдэг юм ямар зүрүүд юм. Тэгээд зовлон ярих зэрэгцээ ямар ч жаргалтай инээдэг юм.  Байсийгээд буруу харч цагаан шүдээ харуулж инээх юм. Тэр нь ламын үгэнд орохгүй шүү гэж байгаа илэрхийлэл байх бололтой. Энэ охиныг хараад залуу нас гэдэг юманд нүд гялбасан мэт болсоныг санав. Эцэсдээ "өө үүнийг өгхөөс дөө" гэсэн янзаар лам түүнд ямар нэгэн юм гаргахад бүх л хорвоо түүнийг ивээсэн мэт санагдалаа. Үгүй, тэр охин тайзнаа ялалтын цомоо хүлээж авах мэт царайг гаргасан болхоор надад тэгэж санагдсан л даа.  Би түүнд их л баясаад даган инээд алдсан даа. Өөрийнхөө өнгөрсөн залуу насыг амсах мэт болсоноос. 15,6 жилийн дараа тэр охин над шиг бусдын залуу насыг согтох шиг харах бол уу үгүй бол уу гээд ийм тийм дэмий юм бодоод суулаа. Өнөөдөр бол хүмүүс наймаа арилжааг их асууж байгаа юм шиг байлаа. Тэр охин шиг сэтгэд татам инээмсэглсэн хүн алга. Гэхдээ өчигдөр ч өнөөдөр ч ялгаагүй. Ойчирын хүмүүс бусдын зовлоныг ширтэж хараад өөрийн зовлонгийн ирээдүйг зөгнөж сууж байлаа. Би лав өнөөдөр хамаагүй өөдрөг байлаа. Аль өчигдөр анх үзүүлхэд “шүтээнээ тахиулбал ажил үйлс чинь бүтнэ. Танайд  сахиус юм уу даа нэг зангитсан юм байна. Тэр чинь одоо хэрэггүй болсон эд дээ” гэж хэлхэд хичинээн зочив. Манайд яг л тийм юм байж таараад дээрээс бурхан шүтээн жаахан бамбараагүй байсан юм.  Тэгээд яаран бурхан судар энэ тэр энд авчирсан учираас бүр дэлхийн хамгийн жаргалтай нэгэн мэт ажил үйлс минь одоохон гайхамшигтайгаар бүтэхийг мэдсэн мэт байлаа. Миний найз болхоор ойчирын хүмүүст санаа зовоод асуух юмаа асууж чадаагүй юм гэсэн. Зүгээр л “манай шүтээн бас тахиулаагүй дээ ”гэж бодоод л намайг даган шүтээнээ авчирсан гэнэ. Би бодхоор тэр ийм завгүй ламд төвөг удаж яах юм гэж бодсон байх даа. Энэ Япон хүүхэнд  яг л Япон эгч нарын “хүнд төвөг удахаас үхтлээ айдаг” зан байгаад байдаг юм. Даруу байж болно. Гэхдээ бид одоо Монголд байна. Хүн ам багатай газар томтой Монголд шүүдээ. Манай Япондоо чихэлцээд бие биенийх гуталыг гишигэхгүй юмсан, тэр ядаргаатай амьтан гээд хүмүүсийн дундх хоёрын хооронд байх байхгүйн мэдэгдэхгүй нэр хүндээ алдахгүй юмсан гэж явдаг шиг байх хэрэг байгаа юу? Нэг боломж олдсондоо түүнийг ашиглахгүй бол энэ их гэзарын салхинд хийсээд дахин олддогүй юм биш үү?  Монголчууд хичинэн “Монгол жижигхэн шдээ” гэж хэлдэг боловч бусдын алтааг ямар ч амархан уучилдаг билээ, эндхийн хуурай салхи шиг л байдаг бйз дээ. Ганц юм асуухад санаа зовоод байгаад байхад яах юм гээд жаахан дотроо шоолоод,” Ер нь ичиж зовох нь энэ ламын гэрт бол хэрэггүй юм билээ” гээд би түүнд хэлсэн л дээ. “Ичилгүй хамаг юмаа яриж л ауудалд цэг тавих юм шидээ хүмүүсийг харахгүй юу “гээд.

Үнэхээр энэ ламын гэрээс гарахдаа бол тэр болгон авсан хриуд нь ханаад гардаг юм. Зарим нь бүр ганцаараа 30,40 минут шивнэн асуухыг бодвол магадгүй ханах хариуг иртэл суудаг байхнээ. Ер нь тэгэж асуухгүй бол эндээс юутай буцах вэ? " чиний асууж байгаа юм чинь бүтэхгүй" гэхэд "жаа" гэж байвал асуух  хэрэг анхнаас байхгүй. Хүн хүнд түүнийг бүтээх хэрэг ч байна учир ч мөн байх л ёстой. Тэр болгоныг сонсоод хангаад явуулдаг энэ лам бол үнэн гайхамшигтай юм. Би оронд нь байсан бол "яршигаа" гээд нэг өдөр ч сууж чадахгүй байх. Энэ хүнийг дуурайж намуухан дуугаар 10 минут хариулж чадах уу үгүй юу. Гэж ламыг хараад байтал "энэ өчигдөр ирсэн хүмүүстэй уулзья" гээд биднийг дуудлаа.  Уул нь хэдэн хүний ойчир байсан л даа. Урт байсан хүүхэнүүд яг ламын хажуу талын суудалд суух гэж байсанаа суудал тавиж өглөө.

Найз бид хоёр тус тус хонуулсан шүтээнээ аваад, залах ёсоо заалгалаа. "гэрийн үүдэндээ аав нь унтдаг айл ямар вэ? түүнтэй адил бурханаа зөв залахгүй бол ажил үйлс бүтнэ гэж байхгүй шүү. Хүндтгэл маш их хэрэгтэй шүүдээ" гээд нөгөө л намуун дуугаар хэлхэд "нээрээ тийм тийм" гээд  чигтэйхэн хурдан гэртээ очиж залмаар санагдлаа.”Энгээд миний амьдрал сайхан”гэж бараг би бодсон байх. "Баярлалаа баярлалаа" гээд бурханаа аваад гарах гэтэл "ганц юм асууж болох уу" гээд миний найз чангахан дуугараад зочоосон. Лам "Тээг тэг" гэв. Би "өө тэр муур..." гээд гэмших шиг болов. Түүнийг таг мартсан байсан болхоор. "би ... мууртай байхгү юу. Тэр өвдөөд..." гэж миний найз хэлсэн үү үгүй юу лам  миний найз руу жаахан ярваасанаа нөгөө л хоолойгоор "муур уу? гаргаад хаячих, оронд нь нохойг тэжээ." гэж хэлэв.

Нэг хором чив чимээгүй орчин үүсээд би лам руу гайхан хараад тэгэж тэгэж байгаад  харцаа найз руу шилжүүллээ. Найз дув дуугүй аажимаар эргээд эхэлсэнээ лам руу нуруугаа харуулсан. Би энэ эргэлт нь юуг илэрхийлэж байгаа юм болов гэж хэсэгхэн ажиглан байв. Нүүр нь үрчийж эхэлээд сүүлд дуутай уйлж эхлхэд “аан эсэргүүцэл үзүүлсэн байхнээ”гэж ойлгов. Яахаа мэдэхгүй найзын биенд хүрч ядаад зогслоо.Бидний хүлээж сууж байсан суудалд мөн л ойчирлож суух 2,3 хүүхэн бас бидэнд суудал тависан хүмүүс ч харагдалаа. Гайхаж байгаа ч юм шиг өрөвдөж байгаа ч юм шиг ямартай ч найз рүү минь ширтэж байх нь нүдэнд харагдлаа. Тэр зовлонг нуухгүй байхад тэдэнд бас харах эрх бий. Мэдээж би ч гайхаж л байна даа юм юманд, аргагүй биз дээ та бүхэн ийм насны хүүхэн жаахан охин шиг уруулаа унжуулаад харицаж буй хүндээ нуруугаа харуулаад уйлхаар нь гайхалгүй яахав. Зиа байз гэхдээ би ч би энэ даруу хүүхэнийг ганц муурны тухай асууя гэсэнийг мартаад байсан биз дээ. Гэхдээ би ч гэсэн энэ хүнийг арай л ийм үг хэлнэ гэж бодоогүй л дээ. Арай л андуурсан биш биз? Үгүй энэ мундаг лам ийн хэлж байх нь бас л учиртай бахй. Сандарсандаа ямар их юм бодов. Би зоригтойхон шиг цааш харсан түүний нурууг ганц хоёр илээд лам руу тусламжыг гуйн харлаа. Лам нүүрээ хувилгахгүй дуугай хараад сууна. Найз минь хааяа нусаа татаад  ухаангүй уйлсаар л байлаа. Энэ чимээгүй гэр дотор хангалттай насанд хүрсэн гадаад эмэгтэйгийн уйлах дуу цуурайтахыг сонсохыг би сүүлдээ тэвчиж чадхаа байлаа. Хэн нэгэн дуугараад энэ байдалаас намайг аврахыг хүссэн боловч тэр үүрэг гүйцэтгэх дүр нь надаас өөр олдоогүй. Тэгээд юуг хэнд хэлхээ ч мэдэхгүй бодон бодон "Уйлуулчихлаа шдээ та. Та миний найзыг уйлуулчихлаа шдээ" гэж хэлэв. Би өөрийн амнаас гарсан сулхан дууг оршихуйг олохгүй байхын анзааран 2,3 ч удаа давтан хэллээ.Тэгсэн ч ялааны далавчиы чимээ төдий надад санагдлаа. Гэхдээ  энэ чимээгүй гэрт хаггалттай байлаа. Өчөөхөн төдий харамссан боловч одоо нэгэнд бүх л үүрэгээ ламд шилжүүлсэн мэт санаа алдан зогслоо. Тэр уйлуулсан ламд. Лам одоо л жаахан зовсон мэт инээгээд жаахан хүүхэдээ аргадах аятай " хөөе яасан бэлэн нулимастай вэ "гэж үүргээ хүлээв. Тэгээд яагаад муур тэжээхийг муу гэж үздэг вэ гэдгийг бас л жаахан хүүхэдэд заах шигээ хэлж өгөв. Найз минь уйлсаар л байгаад аль болхоор эндээс явах гэж бурхан шүтээнээ цүнхэнд чихээд  лам руу угт харахгүй байлаа. Тэгээд дунлуур нь орсон би "таныг гаргаад хая гэсэн ч миний найз хаяхгүй дээ яана"  өмнөөс нь хэллээ. Харин лам "их л хань болж байгаа муур байх нээ. гаргаа хаяхгүй юм бол юундаа уйлав" гэв. Үнэнийг хэлхэд энэ үгийг сонсоод надад нэг совин төрсөн. "за за нэг утлга өгьё. муурнийх сүүлийг уугиулаад байгаарай " гэж хэлхэд найз маань гялс лам руу харан түүнийг тосон авлаа. Авахтай зэрэгцээ "гар гах хэрэггүй юу" гэж уйлан уйлан асуулаа. Тэр нь “Гаргаж хаях хэрэггүй юу” гэсэн утгатай байхыг би лав мэдсэн. Хэл муутай гэснээс илүү бүр жаахан хүүхэдийн дүрд орсон болхоор  ийн яриатай болсон юм шиг санагдаад их л өрвдсөн. Лам эхэндээ ойлгохгүй байсан ч сүүлд "болно" гэж хэлээд намайг их л тайвшрууллаа.Тэгээд ламыг инээмсэглэн тэр үгийг хэлхэд найз уйлангаа инээв. Ингэж бүх юмаа дуусгаж гараа явхад ойчирын хүмүүсийн инээд алдаа нааш харч ядаад байгааг харлаа. Би “Яахав яахав хэн нь дараа үүнийг ярих юм бэ”гэж өөртөө хэллээ. Даан ч миний найз тэднийг угт анзаарсангүй дээ.

Найзынхаа жолоодох машинаар буцах замаар би ламын ярисан юмийг тухайн үед сонсох мантай байсан түүнд хэлж өглөө.  Ойлгосон уу үгүй юу би мэдээгүй. “хэрвээ муураа хүнд өгвөл бие нь гайгүй болж магадгүй шүүдээ”  гэж хэлхэд тэр “анхаан”гэж хэлэсэн боловч би түүнийг муураа хүнд өгөхгүй гэдгээ сайн мэдээд байлаа.”Чи нээрээ нэг найзтай болсон дээргүй юу” гэж бас хэлж үзлээ. Гэхдээ би найзыг “би найзтай ханьтай болмоор байна” гэж ламд мөд хэлэхгүй байх гэж бас л бодсон. Найз”ойрт миний муур бараг юм идэхгүй байгаа” гэж л хэллээ. “за за”одоо би юугаа хэлэх үү. Юм юм учиртай шүү дээ. Тэгээд дувдуугай сууж явсан. Ямар сайхан өдөр вэ тэнгэр цэлмэг дулаахан хаварын өдөр, машины цаг 15цагыг зааж  байлаа.Үүнээс илүү би яах юм. Тэр саяханы  миний совин жаахан гунигтай байсан боловч би өөрийн хэлсэн "уилуулчихлаа шдээ" гэсэг үгийг нууцаар дахин дахин санаад инээд алдав.

この記事が気に入ったらサポートをしてみませんか?